Монгол хэл, эх хэл мину

Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн Д.Нацагдорж

Суурь боловсролын агуулгын стандарт /Монгол хэл/

2010-11-19 17:04

5.МОНГОЛ ХЭЛ

5.1. Зорилт
5.1.1. Монгол хэлний чиглэлээр

1) Авиа зүйгээр

  • монгол хэлний эгшиг ба гийгүүлэгч авианы онцлог, тэдгээрийг хэлэхэд өгүүлэх эрхтэн хэрхэн оролцож байгааг ажиглан, тайлбарлаж сурах (ярих, бичих);
  • утга зохиолын хэлний зөв дуудах хэм хэмжээг эзэмших;
  • бүтээврүүдийг нийлц дээрх зөв бичих дүрмийг ухамсартай эзэмшин, алдаагүй бичиж сурах;
  • ярих бичихдээ өөрийн болон бусдын гаргасан алдааг засаж сурах;
  • үгэнд зөв бичих дүрмийн задлал хийж, тайлбарлаж сурах (ярьж, бичих);
  • зөв бичих дүрмийн толь бичиг ашиглаж сурах.

2) Үг зүйгээр

  • үгийн бүтцээс язгуур, үндэс, дагавар, нөхцөлийг таньж , үгсийг бүтцээр нь задалж, тайлбарлаж сурах (ярьж, бичих);
  • үгэнд дагавар залгах буюу үгсийг хооронд нь зэрэгцүүлэх, захируулан холбох замаар шинэ үг бүтээх, төрөл үг, төрөл үгийн үүр үүсгэж сурах,
  • үг бүтээх аргыг тодорхойлж, тайлбарлаж сурах (ярьж, бичих);
  • өгүүлбэрийн үг тус бүрийн үгийн сан, хэл зүйн онцлогийг таньж, үгсийн аймгийн задлал хийж тайлбарлаж сурах (ярьж, бичих);
  • үгсийг аймгаар нь бүлэглэж сурах;
  • үгсийг хэл зүйн хувиллаар зөв хувилгах, тэдгээрийг утгын дагуу зөв хэлбэржүүлэн найруулж ярьж, бичих;
  • үгсийн аймаг тус бүрийн найруулгын шаардлагын дагуу үгийг оновчтой сонгож, найруулан бичих;
  • эх зохиож бичихдээ өөрийнхөө болон бусдын гаргасан хэл зүйн найруулгын алдааг олж засаж сурах;

3) Өгүүлбэр зүйгээр

  • өгүүлбэрийг бүтэц зорилго, хам орчин, үүргийнх нь талаас таньж, тайлбарлаж сурах (ярих, бичих);
  • өгүүлбэрт байгаа үгсийн зэрэгцэх болон захирах холбоог зөв олж, тайлбарлаж сурах (ярих, бичих);
  • өгүүлэхүүн төвүүдийг зөв олж, өгүүлбэрийн зааг, хэв маягийг тодорхойлон тайлбарлаж сурах (ярих, бичих);
  • зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярьж бичих;
  • тодорхой сэдвээр зохион найруулж бичихдээ энгийн ба нийлмэл өгүүлбэрт үгийг зөв холбох, зэрэгцсэн гишүүдийг учир зүйн дэс дараатай, зөв хэлбэржүүлэн хэрэглэж сурах (ярих, бичих);
  • өгүүлбэрийн бие биеэ орлож чадах бүтцийг зохистой сонгон хэрэглэх;
  • энгийн ба нийлмэл өгүүлбэрийн бүтцийг хослуулан найруулж бичих;
  • эх зохион найруулж бичих, өөрийнхөө болон бусдын бичсэн зүйлийн өгүүлбэрийн найруулгын алдааг олж, засан найруулж сурах;
  • өгүүлбэрээр утга санааг илэрхийлэхдээ төгс аялга, тохирсон баймж утгыг зохистой илрүүлж сурах;
  • бичихдээ утгыг ойлгомжтой, ялгамжааг нарийн гаргах үүднээс цэг цэглэлийг зөв хэрэглэж сурах;

4) Үгийн сангаар

  • эхийн бүтцээс үгийн үндсэн ба шилжсэн утгыг таньж тайлбарлах, үгийн салаа утга үүсгэж, түүнийгээ ярих бичихдээ хэрэглэж сурах;
  • ярих, бичихдээ үг, хэллэгийг оновчтой сонгож сурах;
  • үгийн салаа утга үүсгэх аргыг тайлбарлах, үгийн салаа утгын толь бичиг хөтөлж сурах, тайлбар толь ашиглаж сурах;
  • ойролцоо ба эсрэг утгатай үгийг бололцоотой хувилбраар нь олж сурах;
  • ижил нэрийн эгнээ үүсгэж сурах;
  • эхэд байгаа ойролцоо, эсрэг утгатай үг, ижил ба төсөөтэй үгийн найруулгын үүргийг нь тайлбарлаж, тэдгээрийг зөв хэрэглэж сурах (ярих, бичих);
  • ойролцоо нэр, эсрэг нэр, ижил нэрийн толь бичиг ашиглах, өөрсдөө хөтлөж сурах;
  • монгол хэлэн дэхь харь үгийг утга зохиолын хэлний хэм хэмжээнд тохируулан хэрэглэж сурах;
  • хүний нэр, газар усны нэрийг зөв бичиж сурах;
  • шинэ ба хуучин үг, идэвхитэй ба идэвхигүй үг, мэргэжлийн үг хэллэг, нутгийн аялгууны үгийг ярих болон бичиж найруулахдаа оновчтой хэрэглэж сурах;
  • этгээд үг, бүдүүлэг үгийг хэрэглэхгүй байх ярианы соёл эзэмших;
  • зарим үгийг цээрлэн, эерүүлж хэрэглэж ирсэн ардын зан заншил, уламжлалаас сурах;
  • эхэд байгаа хэлц үгийн утгыг тайлбарлаж, түүнд ямар үүргээр орсныг тодорхойлж сурах (ярих, бичих);
  • хэвшмэл хэллэг, өвөрмөц хэллэгийн ялгааг мэдэж, ярих бичихдээ оновчтой хэрэглэж сурах.

5) Найруулга зүйгээр

  • үлгэр жишээ эхийг дуурайн зохион бичих (үлгэр, шүлэг);
  • чөлөөт сэдвээр эх зохион найруулж бичих (тоочимж, хүүрнэмж, эргэцүүлэмж, тайлбарламж);
  • өөрийн болон бусдын зохиосон эхийг засан сайжруулж бичих мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

5.1.2. Монгол бичгийн чиглэлээр

1) Унших талаар

  • гүйлгэн ба таталган бичгээр болон хорголжин бараар хэвлэсэн төрөл бүрийн эхийг уншиж ойлгох;
  • монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн монгол хэлний дуудлагаар, аялга хэмнэл тохируулан, уран тод унших;
  • хүнд сэдвийг уншихдаа толь бичиг ашиглаж сурах;
  • хөтөлбөрт зааж өгсөн өвөрмөц бичлэгтэй үгсийг нүдэлж, утгын ялгааг ойлгож унших.

2) Бичих талаар

  • бичмэл үгсийн тигээр гүйлгэн бичих журмын дагуу бичих;
  • орчин цагийн монгол хэлний дуудлагаар хэлж өгсөн эхийг цээжээр зөв бичих;
  • үгийг нэр ба үйлийн бүрэн хувиллаар зөв хувилгаж, утгат хэсгээр задалж тайлбарлан бичих;
  • эхийг монголоос кирилл, кириллээс монгол бичигт хөрвүүлэн бичих;
  • монгол бичгийн толь бичиг хөтлөх (зурлага салган бичих);
  • хөтөлбөрт заасан өвөрмөц бичлэгтэй үгийг нүдэлж утгыг нь зөв илэрхийлэн бичиж сурах;
  • монгол бичгээр өгүүлбэр, эх зохиож бичих мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

5.2. Цөм хөтөлбөр

5.2.1. Монол хэлний чиглэлээр

1) Y анги
Авиа зүйгээр

  • эгшиг ба гийгүүлэгч авианы онцлог, тэдгээрийн найруулгын үүрэг

Зөв дуудах зүй

  • утга зохиолын хэлний дуудлагын хэм хэмжээ

Зөв бичих ерөнхий ба тодорхой дүрэм

  • эгшигт гийгүүлэгчийг заавал эгшигтэй бичих дүрэм;
  • эгшгийн дараа орсон заримдаг гийгүүлэгчийг эгшиггүй бичиж болох дүрэм;
  • заримдгийн дараа заримдаг гийгүүлэгчийг эгшигтэй бичих дүрэм;
  • хоёр өөр эгшгийг нэг дор хэлэхгүй, бичихгүй байх дүрэм.

Үгийн сангаар

  • үгийн утга;
  • үгийн бодит ба хийсвэр утга;
  • үгийн үндсэн ба шилжсэн утга, түүний үүсэх арга;
  • үгийн ойролцоо ба эсрэг утга;
  • утга зохиолын хэл ба нутгийн аялгууны үг;
  • суралцагчдын хэл яриа хөгжүүлэх дадлага ажил.

2) YI анги

Үг зүйгээр

  • үгийн бүтэц, утгат хэсгийн ангилал;
  • үгийн язгуур, түүний утга, үүрэг, идэвхитэй ба идэвхгүй язгуур;
  • үгийн үндэс, үгийн анхдагч ба үүсмэл үндэс;
  • үг бүтээх дагавар, түүний ангилал, тэдгээрийн онцлог;
  • үг хувилгах нөхцөл, нэрийн ба үйлийн нөхцлүүд тэдгээрийн онцлог.

Үг бүтэх ёс

  • үг бүтэх аргууд, тэдгээрийн ялгаатай талууд;
  • дагаврын аргаар шинэ үг бүтээх, дагаврын найруулгын үүрэг;
  • үг нийлэх аргаар шинэ үг бүтээх, зэрэгцээ ба угсраа үг, нийлмэл үгийн найруулгын үүрэг.

Үгсийн аймаг, гол ба туслах үгсийн аймаг, үгийн утга, хэл зүйн хэлбэрээр үгсийг 8 аймаглах нь

  • жинхэнэ нэр, түүнийг утгаар нь ангилах нь, ерийн ба оноосон нэр;
  • жинхэнэ нэр бүтэх арга;
  • жинхэнэ нэрийн хувилал, тэдгээрийн найруулгын үүрэг (тоо, 7 тийн ялгал, биед ба эзэн хамаатуулах ёс);
  • тэмдэг нэр, түүний утгын ангилал, тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэх, бууруулах, тэдгээрийн найруулгын үүрэг;
  • тэмдэг нэр бүтэх арга;
  • тэмдэг нэрийн харьцуулсан зэрэг, түүний найруулгын үүрэг;
  • тооны нэр, түүний ангилал, (үндсэн, дэс, хам, тойм, түгээл, дахих, бутархай), тэдгээрийн найруулгын үүрэг;
  • тооны нэр бүтэх арга;
  • орон цагийн нэр, түүний онцлог;
  • орон ба цаг заасан үгс, тэдгээрийн найруулгын үүрэг;
  • үйл үг, түүний үндсэн шинж, тусах ба эс тусах үйл үг;
  • үйл үг бүтэх арга;
  • үйл үгийн хувиллууд, тэдгээрийн найруулгын үүрэг (үйлийн цагаар төгсөх, биеэр төгсөх, үйлийн тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох, хэв байдлын нөхцөлүүд);
  • төлөөний үг, түүний онцлог, зүйлүүд (биеийн, заах, асуух тодорхойгүй, ялгах, үйлийн), тэдгээрийн найруулгын үүрэг;
  • холбох үг, түүний ангилал, онцлог, зэрэгцүүлэн холбох ба угсруулах холбох үгс;
  • чимэх үг, түүний ангилал, тэдгээрийн утга найруулгын үүрэг (даган чимэх, угтан чимэх үгс).

Үгийн сангаар

  • үгийн олон утга;
  • ойролцоо утгатай үг, эсрэг утгатай үг, ижил дуудлагатай үг тэдгээрийн найруулгын үүрэг;
  • үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн;
  • уугуул ба харь хэлний үг;
  • суралцагчдын хэл яриаг хөгжүүлэх дадлага ажил.

3) YII анги

Өгүүлбэр зүйгээр

  • монгол хэлний өгүүлбэр холбох ёс, холбоо үгийн тухай
  • угсруулах зэрэгцүүлэх, харилцан зэрэгцэх холбоо тэдгээрийн адил ба ялгаатай талууд;
  • үг холбох аргууд, (хамжих ба найрах арга);
  • чөлөөт ба чөлөөт бус холбоо үг (хэл зүйжсэн, үгийн санжсан).

Өгүүлбэр, түүний бүтэц, ангилал, хэв маяг

  • өгүүлбэрийн гишүүн, гол (өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн) ба дэд гишүүн (тодотгол , тусагдахуун, байц) тэдгээрийн хэлбэржилт, онцлог;
  • энгийн өгүүлбэр, түүний хэв маяг, онцлог, тэдгээрийн найруулгын үүрэг;
  • нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр (нэрлэсэн, эзэн биегүй);
  • хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр (хураангуй, дэлгэрэнгүй).

Үгийн сангаар

  • үгийн сангийн найрлага бүрэлдэхүүн;
  • мэргэжлийн ба нэр томъёоны үг;
  • шинэ ба хуучин үг;
  • идэвхтэй ба идэвхгүй үг;
  • үгийг цээрлэх ба эерүүлэх ёс;
  • этгээд ба бүдүүлэг үг;
  • суралцагчдын хэл яриаг хөгжүүлэх дадлага ажил.

4) YIII анги

Өгүүлбэр зүйгээр

  • нийлмэл өгүүлбэр, түүний хэв маяг, онцлог, тэдгээрийн найруулгын үүрэг;
  • зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, тэдгээрийг холбох арга;
  • харилцан зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр;
  • угсарсан нийлмэл өгүүлбэр (тодотгол, тусагдахуун, байц гишүүн өгүүлбэр, олон гишүүн өгүүлбэр) тэдгээрийг холбох арга;
  • холимог нийлмэл өгүүлбэр, холбох арга.

Аялга, баймж; цэг цэглэл

  • хөндлөнгийн оруулбар өгүүлбэр, шууд ба шууд бус хөндлөнгийн өгүүлбэр;
  • аялга үг- өгүүлбэр;
  • сул үг- өгүүлбэр;
  • цэг тэмдгийн тухай ухагдахуун (цэг, зэрэгцээ цэг, цуваа цэг, таслал, цэгтэй таслал, зураас, хаалт, хашилт, догол мөр).

Үгийн сангаар

  • хэлц үг, түүний төрөл;
  • хэвшмэл хэллэг, түүний онцлог;
  • өвөрмөц хэллэг, түүний онцлог;
  • хүний хэлсэн онч мэргэн үг;
  • үгийн сан баяжих аргууд;
  • толь зүйн тухай ойлголт;
  • суралцагчдын хэл яриаг хөгжүүлэх дадлага ажил.

5.2.2. Монгол бичгийн чиглэлээр

Y – YIII анги
Зөв бичихээр

  • үгийн язгуурыг зөв бичих тохиолдол;
  • нэрээс ба үйлээс нэр үг бүтээх дагаврууд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • нэрээс ба үйлээс үйл үг бүтээх дагаврууд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • идэвхигүй язгуураас үйл үг бүтээх дагаврууд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • үйлийн нөхцлүүд, тэдгээрийг үгэнд зөв залгаж бичих тохиолдол;
  • холбох эгшгийн дүрэм;
  • хувилгагч үсгүүд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • эс хувилгагч үсгүүд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • “хөв-”,”жив-”, “ав-”, ”өг-”, үсгийг хувилгаж бичих тохиолдол;
  • өвөрмөц бичлэгтэй үгсийг зөв бичиж, хэрэглэж хэвших;
  • харь хэлнээс орж ирсэн, түгээмэл хэрэглэгддэг зарим гадаад үгийг зөв бичих тохиолдол;
  • хүний нэр, газар усны нэр зэргийг зөв бичих тохиолдол;
  • улс орон, том хотуудын нэрийг зөв бичих тохиолдол.

Уншихаар

  • гүйлгэн ба таталган бичгээр болон хорголжин бараар хэвлэсэн төрөл бүрийн эхийг унших дадлага;
  • монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн монгол хэлний дуудлагаар, амьсгалаа зөв хуваарилан, аялга хэмнэл тохируулан, утга төгөлдөр, уран тод унших дадлага;
  • монгол бичгээр бичсэн эхийг уншиж ойлгох, учрыг тайлбарлах нь.

Бичихээр

  • үгийг нэр ба үйлийн хувиллаар зөв хувилгах, үгийг утгат хэсгээр задалж тайлбарлан бичих дадлага;
  • эхийг монголоос кирилл, кириллээс монгол бичигт хөрвүүлэн бичих дадлага;
  • монгол бичгийн толь бичиг хөтлөх, бичихдээ толь бичиг ашиглаж сурах дадлага.

6. УРАН ЗОХИОЛ

6.1. Зорилт

  • аливаа зохиолд дүрслэгдсэн хэрэг явдал, зураглал, элдэв учрал тохиолдлыг сэргээн санаж, учир шалтгааны холбоог гарган ярих;
  • үзэж судалж байгаа зохиолд дэвшүүлсэн утга санаа, ёс суртахууны асуудал болон түүнд дүрслэгдсэн амьдралын үзэгдэлд хандах зохиолчийн өөрийн хувийн хандлагыг багшийнхаа удирдлагаар нээн гаргах;
  • өөрийн бичих, ярих зүйлийг урьдаар төлөвлөж сурсан байх;
  • үзэж судалж байгаа зохиолын талаар бодол эргэцүүлэл зохиох, бичлэг хийх, зохиолын баатруудыг нэг бүрчилсэн, хооронд нь харьцуулж жишсэн, ангилан ялгаж заагласан байдлаар тодорхойлон бичих;
  • нийгэм, улс төрийн ба утга зохиол, шүүмжлэлийн өгүүллүүдийн төлөвлөгөө, тэмдэглэл хийж чаддаг байх;
  • зохиолын хэлний яруу хэрэглүүр, зохиомж, өгүүлэгдэхүүний бүрэлдвэр хэсгийн гол утга санаа, уран сайхны учир холбогдлыг тогтоох;
  • бие даан уншсан ном, үзсэн кино, дэлгэцийн нэвтрүүлэг, жүжгийн талаарх хувийн үнэлэлт, дүгнэлт,санал сэтгэгдлээ бодит нотолгоо гарган яриа, бичгээр илэрхийлэх;
  • амьдралын орчны тулгуур асуудлаар, тухайлбал, экологи, эрүүл мэндийн талаар хийсэн уран бүтээлийн талаар хувийн үнэлгээ, сонголтоо тайлбарлах, нотлох, мэдлэг, чадвар, дадал
    эзэмшсэн байна.

6.2. Цөм хөтөлбөр

6.2.1. Ү анги

Монгол аман зохиолоор

  • үлгэр, оньсого, таавар, зүйр цэцэн үг, хэл зүгшрүүлэх үг зэрэг аман зохиолын жижиг, дунд төрлүүд

Монголын сонгодог уран зохиолоор

  • ”Оюунтүлхүүр” зэрэг сургаалийн зохиол

Монголын орчин үеийн уран зохиолоор
Зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Д.Цэвэгмид, Л.Түдэв, Ч.Лодойдамба, Л.Ванган, Д.Гармаа, Д.Содномдорж, Д.Маам, С.Надмид нарын уран бүтээлээс (бага төрөл)

Гадаад уран зохиолоор
Өрнө дорнын уран зохиолоос төлөөлүүлэн “Сувашид”, “Робинзон Крузо” зэрэг зохиолоос

6.2.2. YI анги

Монголын аман зохиолоор
Ардын дуу, ерөөл, магтаал, домог зэрэг төрөл зүйл болон нутгийн ард түмний дунд яригддаг аман зохиолын төрөл зүйл

Монголын сонгодог уран зохиолоор
Сургаалийн зохиолд тулгуурлан заах нь

Монголын орчин үеийн уран зохиолоор
Зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Д.Цэвэгмид, П.Хорлоо, Ч.Лодойдамба, Ш.Гаадамба, Ж.Шагдар, Д.Нямаа, П.Лувсанцэрэн, С.Надмид, Т.Галсан нарын уран бүтээлээс

Гадаадын уран зохиолоор
Өрнө, дорнын уран зохиолоос төлөөлүүлэн Грекийн “Одиссей”, Энэтхэгийн “Таван сургамж” зэрэг зохиолоос

6.2.3. YII анги

Монгол аман зохиолоор
Жүжиг, наадам, тууль зэрэг дунд болон томоохон төрлүүд
Монголын сонгодог уран зохиолоор
“Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир”,”Гурван зуун тайчуудыг дарсан домог”, “Гүнгийн зуугийн гэгээний алтан сурггаал” зэрэг нийгэм түүхийн тодорхой асуудлыг хөндсөн зохиолууд

Монголын орчин үеийн уран зохиолоор
Зохиолч Ц.Дамдинсүрэн, Ч.Лхамсүрэн, Б.Алтаан, Ц.Цэдэнжав, Д.Намдаг, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Д.Мягмар, Д.Цоодол, О.Дашбалбар, Б.Бааст, Б.Нямаа, Ш.Дулмаа, нарын уран бүтээлээс (яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төрлөөс)

Гадаадын уран зохиолоор
Дорно дахины уран зохиолоос Тан улсын яруу найраг, Төвд “Шидэт хүүрийн үлгэр” өрнө дахины уран зохиолоос Н.Гоголийн “Тарас бульба”, Чеховын “Хамелеон”, М.Горькийн “Израгиль эмгэн” зэрэг зохиолоо

6.2.4. YIII анги

Монгол аман зохиолоор
Зан үйлийн аман зохиол, Жангар туулиас (багш сонголтоор)

Монголын сонгодог уран зохиолоор
“Цогтын хадны бичиг”, “Хуульч Сандаг”-ийн зохиолоос (түүвэрлэн сонголт хийх)

Монголын орчин үеийн уран зохиолоор
Б.Ренчин, Д.Мягмар, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан нарын эх оронч үзэл санаа, уянгын аяс зэргийг илэрхийлсэн томоохон бүтээлүүд

Хилийн чанад дах Монгол овогтны уран зохиолоор
Оросын буриад (Х.Намсраев, Н.Дамдинов), Халимаг (Давид Кугультинов, А.Балакаев), Өвөр Монгол (Сайнцогт, А.Одсэр)-ын уран зохиолын тойм, зохиогч, зохиолынх нь гол утга агуулга

Эртний болон дундад зууны гадаадын уран зохиолоор
Дорно дахины уран зохиолоос “Шагундалаа”, “Хүйтэн уулын бичиг”, Өрнө дахины уран зохиолоос В.Шекспир, Ж.Мольер, И.Гёте, Ж.Байрон, О.Бальзак, Л.Толстой, М.Горький, А.Фадеев, Ч.Айтматов нарын уран бүтээлээс

Ангилал : Хэл хуулийн хүрээнд | Нийтэлсэн : Н.Шинэбаатар | Уншсан (2209) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Батчимэг :
    2014-05-06 10:55

    Ургуулчихаад=Урга+0+уул+чих+аад

  2. эрхилэгч :
    2012-08-20 20:00

    гарлын талаасаа бол ур- язгууртай байх учиртай ч дунд сургуулийн түвшинд бол урга-уул-чих-аад гэж ил харагдах бүтээврээр нь задалж болно. Ургуулчаад гэдгийн тухайд бол ярианы хэлний үг юм

  3. badam :
    2012-08-10 14:04

    сайн байна уу? ургуулчихаад гэдэг үгийг үгийн бүтцээр задлаад өгөөч..1 хүүхэд ургуулчаад гэж бичдэг гээд өөдөөс нээх олон зөв бичгийн дүрмийн тухай яриад байх юм.тус болооч интернетээс үгийн бүтцийн задлал тухай хайгаад олдохгүй юм.

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл